“Интерном” номын их дэлгүүрт ямар ном шилдгээр тодорсныг сонирхуулъя.
Уран зохиолын бэстселлерыг тэргүүлж буй БНХАУ-ын зохиолч Зян Руны
“Чонон сүлд” ном анх 2004 оноос эхлэн уншигчдын хүртээл болж, дэлхийн 30
гаруй орны хэлээр орчуулагдан гарсан байна. Мөн хэвлэгдэн гарсан улс
орон бүрийнхээ бэстселлер номоор шалгарсан ажээ. Манай оронд 2009 оноос
эхлэн Д.Болдбаатар орчуулагчийн хөрвүүлснээр худалдаанд гарч, одоог
хүртэл хамгийн их борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлсэн хэвээр
байгаа юм.

“Интерном” номын их дэлгүүрт ямар ном шилдгээр тодорсныг сонирхуулъя.
Уран зохиолын бэстселлерыг тэргүүлж буй БНХАУ-ын зохиолч Зян Руны
“Чонон сүлд” ном анх 2004 оноос эхлэн уншигчдын хүртээл болж, дэлхийн 30
гаруй орны хэлээр орчуулагдан гарсан байна. Мөн хэвлэгдэн гарсан улс
орон бүрийнхээ бэстселлер номоор шалгарсан ажээ. Манай оронд 2009 оноос
эхлэн Д.Болдбаатар орчуулагчийн хөрвүүлснээр худалдаанд гарч, одоог
хүртэл хамгийн их борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлсэн хэвээр
байгаа юм. Зохиолч Жян Рүний талаар товч дурдахад, тэрээр 1946 онд
Бээжинд төрсөн. Жян рүн гэдэг нь түүний бичгийн нэр бөгөөд жинхэнэ
нэрийг нь Люй Жяминь гэдэг. "Чонон сүлд" номоо 1997 оноос 2004 онуудад
бичиж дуусган хэвлэлд гаргаснаар 30 гаруй орны хэлээр 100 гаруй орны сая
сая уншигчдын ширээний ном болж чаджээ. Жян Рүний өөрийнх нь хэлснээр,
"Чонон сүлд" ном нь чонын тухай хэдэн арван үлгэр, үйл явдлыг тооцож,
чоныг туйлын махчин, зэрлэг араатан гэдэг утгаар нь ойлгодог хүмүүсийн
үзлийг өөрчилж, чоныг тэнгэр язгууртай тэнгэрийн амьтан гэдэг ойлголтыг
нь нэмэгдүүлсэнд оршино. Ялангуяа энэ ойлголт нь монгол үндэстэнтэй
салшгүй холбоотой болохоор монгол үндэстний өв соёл, нүүдэлчин ахуйг
дэлхийд таниулахад энэ ном онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж боддог гэжээ.
Өнөө уг номыг Холливудын нэрт кино найруулагч Я Ке Ану дэлгэцийн бүтээл
болгон гаргах гэж байна. Та тус номноос хүний дуугаар номхрох хөнгөмсөг
зан сураагүй, хөх уулын эзэн болсон чонын тухай, түүнчлэн түүнийг сүлд
шүтээнээ болгосон монголчуудын соёл иргэншил, ахуй амьдралын тухай
өөрийн гэсэн ойлголттой болно гэдэгт найдаж байна. Тус номыг өнгөрсөн
жил “Мон судар” хэвлэлийн компаниас сонсдог ном хэлбэрээр хүргэсэн нь
уншигчдын талархлыг хүлээсэн билээ.
Харин уран зохиолын бус бэстселлерийг “Oxford english-mongolian,
mongolian-english dic porket” толь бичиг тэргүүлж, өмнөх долоо хоногт
борлуултаараа тэргүүлж байсан Петер Кейдерын “Эртний Түвдийн
залуужуулах жор” дараагийн байрт оржээ.
Уран зохиол бэстселлер
1. “Чонон сүлд”-Зян Рун
2. “Ногоон нүдэн лам”-Ц.Оюунгэрэл, Жеффри Л.Фолт
3. “Хиртэлт”-Стефени Мэйер
4. “Танихгүй эмэгтэй захидал”-Стефан Цвей
5. “Домогт Ану хатан”-Б.Шүүдэрцэцэг
6. “Ажлаар амьсгалсан он жилүүд”-И Мён Баг
7. “Бүрэнхий”-Стефени Мэйер
8. “Шинэ сар”-Стефени Мэйер
9.. “Сэтгэлийн анир”-Б.Шүүдэрцэцэг
10. “Чонын алтан шагай”-Д.Цэнджав”
Бусад номын бэстселлер
1. “Oxford english-mongolian, mongolian-english dic porket” толь бичиг
2. “Эртний Түвдийн залуужуулах жор” -Петер Кейдер
3. ”Эдийн засгийн алуурчдын золиос”
4. “Өглөөний хүн”-Курокава Ясумаса
5. “Дэлхийн атлас”-Мон судар
6. “Монголын их хатдын нууц товчоо” -Жак Уэтерфорд
7. “Очир огтлогч”-Ceshe Micheal Roach
8. “Эмэгтэй хүн бүрийн мэдэж байх ёстой амьдралын нууц”
9. “Сургамжит өгүүллэгүүд” 1-Мон судар
10. “Ухаарахуй-1” ном тус тус багтжээ.
Т.Хулан