Өнөөдөр Д.Сүхбаатар жанжны мэндэлсэн 119 жилийн ойг тохиолдуулан МАН
гуравдугаар бага хурлаа хийж байна. Тусгаар тогтнолын ордонд болох энэ
хуралд 200 гаруй төлөөлөгч оролцох юм.

Өнөөдөр Д.Сүхбаатар жанжны мэндэлсэн 119 жилийн ойг тохиолдуулан МАН гуравдугаар бага хурлаа хийж байна. Тусгаар тогтнолын ордонд болох энэ хуралд 200 гаруй төлөөлөгч оролцох юм.
Энэ хурлаар өмнөх хурлуудаар хэлэлцэж, иргэдээс санал авч байсан “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг батална. Намын удирдлагууд тус хөтөлбөрийн хүрээнд 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө гаргахаар төлөвлөж байгаа юм. Бага хуралд ерөнхий сайд илтгэл тавьж, цаг үеийн асуудлаар ярилцана гэж МАН-ын удирдлагууд мэдэгдэж байна.