Өнөөдөр чуулган хуралдахгүй
Өнөөдөр хуваарийн дагуу УИХ-ын чуулган
хуралдаж олон асуудал хэлэлцэх байсан ч МАН-ын гишүүд бага хуралдаа оролцох тул
завсарлага авахыг хүсчээ.
Өнөөдөр хуваарийн дагуу УИХ-ын чуулган
хуралдаж олон асуудал хэлэлцэх байсан ч МАН-ын гишүүд бага хуралдаа оролцох тул
завсарлага авахыг хүсчээ. Тиймээс энэ долоо хоногт багтааж хэлэлцэх
шаардлагатай гэж үзэж байсан багш нарын цалинг нэмэх асуудал хойшлогдож байна.
УИХ-ын намрын чуулган энэ сарын 10-нд буюу дараагийн баасан гарагт завсарлана.
Тиймээс ирэх долоо хоногт үлдсэн асуудлуудаа багтааж хэлэлцэхийн тулд гишүүд
цаг сунган ажиллах шаардлагатай болж байна.