Драмын театр, урлагийн тоглолтын үеэр тайзан дээр харж дадсан МУГЖ
Д.Сосорбарам даваа гарагаас Төрийн ордоноор мэр сэр харагдах болсон
билээ.

Драмын театр, урлагийн тоглолтын үеэр тайзан дээр харж дадсан МУГЖ Д.Сосорбарам даваа гарагаас Төрийн ордоноор мэр сэр харагдах болсон билээ. Өмнө нь “DOZ” энтертайнментийн захирал, жүжигчин Ш.Доржсүрэн Төрийн ордонд хэдэн өдөр эргэлдэж, харуул, хамгаалагчидтай нь танил болсны эцэст “Хөх толбот хүмүүс” киноныхоо нээлтийг хийсэн. Тиймийн тул жүжигчин Д.Сосорбарамыг бас нэг нээлт хийхээр зэхэж буй хэмээн таамаглаж байв. Харин өчигдөр байнгын хорооны хурлаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн бүрэн эрх нь дууссан гишүүдийн оронд хэнийг сонгох тухай хэлэлцэхэд түүний нэр яригдсан. Ерөнхийлөгч тус зөвлөлд эртний хамтрагчийнхаа нэрийг дэвшүүлсэн гэв. Нэгэнт түүний нэрийг ерөнхийлөгч дэвшүүлсэн тул МҮОНРТ-ийн зөвлөлд сонгогдох магадлал ихтэй байна. Түүнтэй ажлын байрандаа таарсан УИХ-ын гишүүд өөрсдөө гар сунган мэндчилж байсан болохоор байнгын хороон дээр байтугай дэмжинэ гэж эх сурвалж мэдээллээ. Төрийн ордонд урлагийн алдартнууд мэр сэр үзэгдэх болвол нэг бол тоглолтоо хийх гэж буй нэг бол тушаалд дэвших нь гэсэн теорем гарч ирэх нь.