Дуучин ВХ-н “Who is BX” тоглолт УБ паласын концертийн их танхимд өнөөдөр маргааш болох гэж байна. Өнөөдөр тоглолтын эхний өдөр бө
Дуучин
ВХ-н “Who is BX” тоглолт
УБ паласын концертийн их танхимд өнөөдөр
маргааш болох гэж байна. Өнөөдөр тоглолтын эхний
өдөр бөгөөд дуучин
ВХ-н төрсөн өдөр тохиож байна. Тус
тоглолт амьд хөгжим, дуу, бүжигтэй хослон явагдах бөгөөд чөлөөт бүжгийн дэлхийн аваргийн тэмцээнд шилдэг 10-т багтаж байсан
"Star dancе" бүжгийн хамтлаг, оролцоно. Түүнээс гадна дуучин ВХ хит болж
байсан дуунуудаа Iсе Tор, Quizа, Маралжингоо, Эгшиглэн зэрэг уран бүтээлчидтэй
хамтран дуулна. Мөн
"Му Love", "Ийм нэгэн дурлал", "Бидний араншин",
"Чи хөөрхөн", "Sоггоw", “Who is BX”, "Саак",
"Гараа өргө", "Хэв маягаа эвдэцгээe" зэрэг дуунууд нь амьд хөгжимтэй
шинэчилсэн хувилбараараа дуулагдах ажээ. Түүнчлэн сурлага хөдөлмөрөөрөө
манлайлж буй 100 оюутан сурагчдыг бүртгэж тоглолтыг үнэгүй үзүүлэхээр болсноо зарласан. Сурагчид ирэхдээ сурлагын дэвтэр эсвэл сургуулийн
тодорхойлолтоо авч ирэх юм байна.
Т.Хулан