Говьсүмбэр аймгийн засаг дарга Ж.Баянмөнхийг үндэслэлгүй гэдгийг нь 2009 болно 2011 онд хоёр ч удаа батлагдсан
хэргээр буруутгаж байгааг эсэргүүцэж байгаагаа түүний өмгөөлөгч С.Цэрэндорж илэрхийлжээ.

АТГ-аас Говьсүмбэр аймгийн засаг дарга Ж.Баянмөнхийг баривчилж ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хорьж байгаа. Түүнийг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэмээн буруутгаж байгаа юм. Харин Ж.Баянмөнхийн өмгөөлөгч С.Цэрэндорж Говьсүмбэр аймгийн засаг даргыг үндэслэлгүй гэдгийг нь 2009 болно 2011 онд хоёр ч удаа батлагдсан хэргээр буруутгаж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Мөн Ж.Баянмөнхийн шалгагдаж байгаа хэрэг нь хүндэвтэр гэсэн ангилалд багтдаг байхад “хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулж болзошгүй” гэсэн үндэслэлээр цагдан хорьсон нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж үзжээ. Хуулийн дагуу бол сэжигтэн хүнд, онц хүнд эсвэл удаа дараа гэмт хэрэг үйлдсэн бол хорих үндэслэл болдог гэнэ. Тиймээс Ж.Баянмөнхийг цагдан хорихыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан ч энэ хэргийг хянаж буй прокурор С.Алимаа “оргон зайлж болзошгүй” гэж өөрчлөөд авч хэлэлцээгүй аж. Өмгөөлөгч С.Цэрэндорж прокурор С.Алимаа болон шүүгч нарт сахилгын арга хэмжээ авахуулахаар зохих газарт нь хандсан гэв. Тэрбээр “Оргон зайлж болзошгүй гэсэн хэний ч инээд хүрмээр үндэслэлээр хорьж байгаагаас үзэхэд анхнаасаа Ж.Баянмөнхийг ямар ч аргаар болов хорих захиалга шүүхэд өмнө нь ирсэн байсан гэдэг нь ойгомжтой” хэмээн нэгэн өдөр тутмын сонинд ярьжээ.