Өнөөдөр Ногоон намын гишүүд олон нийтэд “Иргэний Зориг Ногоон Нам”
гэдэг нь хууль зөрчиж байгаа гэдгийг сануулж мэдээлэл хийлээ. Өнгөрсөн
Бямба гаригт ИЗН-ын их хурал болж, гурван даргатай боллоо гэдгээ
зарласан. Гэтэл тэдний нэг дарга болсон Д.Энхбат нь ИЗН-д гишүүнээр
элсээгүй, НН-ын гишүүнчлэлээ өргөдөл өгч цуцлуулаагүй байгаа нь ИЗН-ын
дотоод журмыг уландаа гишгэж байгаа хэрэг.

Өнөөдөр Ногоон намын гишүүд олон нийтэд “Иргэний Зориг Ногоон Нам” гэдэг нь хууль зөрчиж байгаа гэдгийг сануулж мэдээлэл хийлээ. Өнгөрсөн Бямба гаригт ИЗН-ын их хурал болж, гурван даргатай боллоо гэдгээ зарласан. Гэтэл тэдний нэг дарга болсон Д.Энхбат нь ИЗН-д гишүүнээр элсээгүй, НН-ын гишүүнчлэлээ өргөдөл өгч цуцлуулаагүй байгаа нь ИЗН-ын дотоод журмыг уландаа гишгэж байгаа хэрэг. Нөгөө талаас ИЗН-тай Д.Энхбат хамтран хөөцөлдөж байгаа намын нэр нь Дээд шүүхэд маргаантай хэвээр байгаа учир өөрийн болгож авах нь хууль зөрчсөн үйлдэл гэж ногоонтнууд үзэж байна.
Түүнчлэн Ногоон намаас 330 хүн ИЗН-д орсон гэдэг нь оргүй худал зүйл гэдгийг намын гишүүн Д.Басандорж хэллээ. Тэрбээр “Д.Энхбатыг дагаж шургалан орж ирсэн 30 орчим хүн л ИЗН-д орсон, тэд манай намын гишүүчлэлгүй” гэж тайлбарлав. Энэ мэтээр иргэдийг мэдээлэлгүй байгаагаар далимдуулан Ногоон намыг мөхөөх бодлого барьж байгааг буруушаалаа. Үүгээр зогсохгүй ерөнхийлөгчийн зөвлөх Э.Зоригт хүртэл Ногоон намыг унагах ажилд оролцоод яваа аж.
Бүтэн жилийн турш хэл ам, хэрүүл маргаан болж байсан уг асуудлын төгсгөлд 22 жилийн түүхтэй, улс төрийн ууган хүчин Ногоон нам дахиж “ногоон баг” зүүсэн хүмүүсийг оруулахгүй гэдгээ мэдэгдлээ. Ногоон үзэл бодлоор дөрөөлөн улс төрд орж хүч нөлөө эзэлсэн Д.Энхбат мэтийн хүмүүст намын хаалга хаагдсан, хаширсан шүү гэдгээ анхааруулж байв.