
Оросын Чита мужийн ан агнуурын албаны мэргэжилтнүүд зээрийн нүүдэл дагаж Монголоос орж ирсэн чононуудад хор өгч хороохоор шийджээ. Борз районд хүчтэй хортой сэг чононд хаяж өгч эхлэсэн байна.
- Чоно мал руу төдийгүй хүнд халдсан тохиолдол гарсан. Ойн түймэртэй хуурай зуны дараа хатуу өвөл болж байгаа учраас арга ч үгүй байх гэж нутгийнхан ярьж байна.