Эрс хүйтэрсний улмаас Тувагийн түргэн тусламжийн эмч нар дуудлага өгсөн өвчтөн рүүгээ бүтэн хоног гаруй явж хүрчээ

Эрс хүйтэрсний улмаас Тувагийн түргэн тусламжийн эмч нар дуудлага өгсөн өвчтөн рүүгээ бүтэн хоног гаруй явж хүрчээ. Нэгдүгээр сарын 31-нд Монголын хилийн ойролцоох Качик тосгон руу түргэний УАЗ-469 машин таван хүнтэй гарсан байна. Халдварт шар өвчтэй хүүхдэд тусламж үзүүлэхээр гарсан баг нэг хоногийн дараа зорьсон газраа очоогүй болохыг мэдсэн даруйдаа эмнэлгийн удирдлага онцгой байдлын албаныханд дуудлага өгчээ. Удалгүй эмч нарын сураг гарсан тул “Камаз” машинтай аврагчид замаасаа буцсан байна. Хүйтэн жавраас болж машин нь эвдэрсэн эмч нарт аз дайрчээ. Тэд машинаа орхиж явган алхсаар замын цайны газар олж хоноод маргааш нь замын унаагаар өвчтөн дээрээ очсон байна.