
Өнгөрсөн 2011 онд Өвөр Монголд авилгын 500, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан 100 хэрэгт эрүү үүсгэсэн гэж тус өөртөө засах орны прокурорын газар мэдэгдлээ. Хянган аймгийн засгийн ордын дарга Жао Юньсянд холбогдох хэрэг өнгөрсөн оны хамгийн дуулиант хэрэг байв. Түүний хамсаатны тоо 24-д хүрээд байна. Нийтдээ албан тушаалын 900 орчим хэргийг шалгаж байна гэж прокурорын газрын мэдээнд дурджээ.