
Засгийн газар өчигдрийн хуралдаанаар цалин, тэтгэврийн хэмжээг нэмэхийн тулд 2012 оны улсын төсөвт хэрхэн тодотгол хийх талаар цаг сунган хэлэлцсэн юм. Уг хурлаар Засгийн газрын зүгээс 300 тэрбум төгрөгий бонд гаргаж төрийн албан хаагчдын цалинг нэмэх тухай тогтоолны төсөл гаргасан байна. Үүнийгээ өнөөдөр УИХ-ын дарга С.Дэмбэрэлд хүргүүлжээ. Сангий сайд Д.Хаянхярваагийн өргөн барьсан энэ тогтоолын төсөлд цалин, тэтгэврийг нэмэх хугацааг ойртуулсан, тэргүүн шадар сайдын албан тушаал байхгүй болсонтой холбоотой зарим өөрчлөлтүүдийг мөн тусгасан юм байна.