Баянзүрх
дүүргийн V хороонд байрлах “Мөнхжин-од” компанийн үйлдвэрт хуурамч архи үйлдвэрлээд байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад
иржээ. Үүний дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтсээс тус үйлдвэрт шалгалт хийхэд бараа бүтээгдэхүүний онцгой
албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн архи худалдаанд гаргаж байсан нь тогтоогджээ. Шалгалтынхны илрүүлснээр тус компанийн
агуулахаас 6000 ширхэг хуурамч онцгой албан татварын тэмдэгттэй архи илэрсэн байна. Одоогоор уг архины дээжээс авч, шинжилгээнд явуулаад
байгаа аж. Сар шинийн баяр дөхөхөөр нийслэлээс
тэр дунаа “Нарантуул” худалдааны төвөөс хөдөө орон нутаг уруу хямд архийг маш их
авч явдаг учраас иргэдийг болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжүүлсэн юм.