Сайхан бүхэн өнөөдрөөр дуусчихгүй гэдгийг амлая. 24tsag.mn интернэт өргөн чөлөөн дэх сая, сая хэрэглэгчдийнхээ дунд “Фото мисс”, “Фото мистер”-ийн уралдаан зарлан явуулж байгаа билээ.
Сайхан бүхэн өнөөдрөөр дуусчихгүй гэдгийг амлая. 24tsag.mn интернэт өргөн чөлөөн дэх сая, сая хэрэглэгчдийнхээ дунд “Фото мисс”, “Фото мистер”-ийн уралдаан зарлан явуулж байгаа билээ. Тэгвэл хоёр дахь сарын ялагчид та бүхний сонголтоор тодорлоо. “Фото мисс”-ээр А.Баярзаяа, “Фото мистер”-ээр Б.Бороо нар гоо сайхны шударга сонгуулийн үр дүнд түрүүлж дараагийн шатанд оролцох эрхээ авлаа. Энэ удаагийн шалгаруулалтын хамтран ажиллагч, ивээн тэтгэгчээр “J Salon” ажиллаа. Ингээд ивээн тэтгэгч “J Salon”-ы удирдлага болон “Фото мисс”-ээр шалгарсан А.Баярзаяагийн яриаг хүргэе.
А.Баярзаяа
- Юуны өмнө 24tsag.mn-ээс зохион байгуулж буй “Фото мисс” уралдааны хоёр дахь сарын ялагч болсонд баяр хүргэе!
- Баярлалаа.
- Өөрийгөө товч танилцуулбал?
- Намайг А.Баярзаяа гэдэг. 1993 онд Налайх дүүрэгт төрж өссөн. Одоо Хүмүүнлэгийн ухааны их сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцаж байна.
- Манай сайтын “Фото мисс”-ийн уралдаанд хэрхэн оролцов, уралдааны талаар сэтгэгдэл ямар байна?
- Энэ уралдааны талаар гэвэл маш их таалагдсан. Анх манай найзууд ийм нэг уралдаан болж байгаа юм байна гэж ярьж байснаас үүдээд оролцох бодол төрж байсан, тэгсэн удалгүй фэйсбүүкээр “Фото мисс”-ийн уралдаанд оролцох санал тавьсан. Ингээд оролцохоор шийдэн зургаа өгтөл одоо түрүүлчихлээ. Баяртай байна.
- “Фото мисс”-ийн уралдаан явагдаж байх үед өөрийгөө хэр саналтай явж байна гэж байнга ажиглаж байв уу, ямар марктинг хэрэглээд түрүүлчихэв ээ?
- Эхэндээ би нэг их анзаарахгүй байсан. Дараа нь хартал дөрөвдүгээр байранд явж байсан. Тэгэхээр нь таньдаг хүмүүс, найзууддаа хэлээд удалгүй гурав, хоёр, нэг гээд л тэргүүлээд эхэлсэн дээ.
- Гэр бүлийнхэн чинь энэ тэмцээнд оролцохыг дэмжсэн үү, эцэг, эх чинь охиндоо санал өгсөн байх?
- Манай гэр бүлийнхэн их дэмжсэн ээж, аав маань бас санал өгсөн. Намайг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа.
- Манай сайтын “Фото мисс”-үүдэд эрэгтэйчүүд ихээр санал өгдөг. Тэр ч утгаараа манай хаягаар энэ охин найз залуутай юу, утсыг нь өгч болох уу гэх мэтчилэн олон зүйл ирдэг л дээ. А.Баярзаяагийн хувьд найз залуутай юу?
- Одоохондоо найз залуугүй байгаа. Завгүй байдаг болохоор энэ асуудалд одоохондоо анхаарал хандуулахгүй л байна.
- Таны хувьд ямар залуу таалагддаг вэ?
- Өөртөө итгэлтэй, биеэ зөв авч явдаг, зорилготой залуу л таалагддаг даа.
- Залуу хүний хувьд зорилго, мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Таны мөрөөдөл юу вэ?
- Тэгэлгүй яахав, мөрөөдөлтэй хүн баян байдаг гэдэг шүү дээ. Тэр ч утгаараа мөрөөдөлдөө хөтлөгдөн сэтгүүлч гэдэг мэргэжлийг сонгон сурч байгаа. Цаашдаа мэргэжлээрээ Монголдоо төдийгүй дэлхийд алдартай хүн болно гэж боддог.
- Таны хувьд тэмцээн ингээд дуусчихгүй. Дахин баяр хүргээд зургаан сарын дараа эргэн уулзъя. Зургаан сарын дараа зургаан ялагчдын дунд эцсийн өрсөлдөөн болж, түрүүлсэн нь 24tsag.mn болон ивээн тэтгэгчдийн супер шагналын хүртэж гадаадад аялна. Танд амжилт хүсье.
- Баярлалаа. Танай сайтын хамт олонд ч мөн ажлын амжилт хүсье. Зургаан сарын дараа эргэн уулзъя.

Ивээн тэтгэгч "J Salon"
- Юуны өмнө 24tsag.mn-ы “Фото мисс”, “Фото мистер” уралдааны ивээн тэтгэгчээр оролцож, хамтарч ажиллаж байгаа “J Salon”-ы хамт олонд баярласнаа илэрхийлье...
- Баярлалаа. 24tsag.mn сайттай хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна. Юуны өмнө “Фото мисс”, “Фото мистер”-ийн уралдаанд оролцсон охид, бүсгүйчүүд залуучууддаа бүгдэд нь “J Salon”-ы зүгээс баяр хүргэж байна. Түүний дотор фото төрхөөрөө 24tsag.mn-ы уншигч, хэрэглэгчдээс хамгийн олон санал авч энэ сарын мисс, мистерээр шалгарсан А.Баярзаяа, Б.Бороо нартай мөн баяр хүргэе. Тиймээс энэ хоёр залуудаа манай салоны зүгээс дуртай үедээ ирж, дуртай үйлчилгээгээ авах эрхийн бичгээр шагнаж байна.
- Тэгвэл бидэнтэй хамтарч, ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа “J Salon”-ы хувьд хэзээ байгуулагдав, ямар үйл ажиллагаа явуулдаг вэ, салоны онцлогийн талаар товч мэдээлэл өгвөл...
- “J Salon”-ы хувьд дөрвөн жилийн өмнө байгуулагдсан. Гоо сайхны бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Дөрвөн жил гэдэг урт хугацаа юм шиг боловч хийж бүтээх, завгүй ажиллахад богинохон санагдаж байна. Дөрвөн жилийн хугацаанд маш олон том, нэр хүндтэй загварын шоу, тоглолт, концертуудтай хамтран ажиллаж байсан. Манай салоны онцлог гэвэл найрсаг, тав тухтай орчин, чанартай үйлчилгээнээс гадна олны танил улс төрчид, урлагийн “од”-ууд ихээр үйлчлүүлдэг.
- “J Salon”-ы үсчид, гоо сайханчдын хувьд?
- Мэдээж манай салоны үсчид, гоо сайханчид маш чадварлаг, мэргэжлийн хүмүүс байдаг. Түүгээрээ ч энэ олон үйлчлүүлэгчдийг өөртөө татаж, олон жил ажилласан бусад гоо сайхны салонуудтайгаа мөр зэрэгцэн үйл ажиллагаагаа явуулж байна.
- “J Salon”-ы цаашдын ажилд 24tsag.mn-ы хамт олноос болон “Фото мисс”, “Фото мистер”-ээр шалгарсан залуус, тэднийг дэмжсэн уншигч, хэрэглэгчдийнхээ өмнөөс өндөр амжилт хүсье. Цаашид олон ажил дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна...
- Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн амжилт хүсье. Өшөө илүү олон өөртөө итгэлтэй залуусыг гарган ирж, гоо сайхан талаас нь олонд таниулж, илүү их эрч хүч, итгэл найдвар өгөөрэй гэж хэлье. Мөн залуусдаа энэхүү уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.
“Фото мистер”-ээр шалгарсан Б.Бороогийн хувьд тодорхой шалтгааны улмаас ярилцлага өгч чадсангүй. Гэхдээ удахгүй түүний яриаг гаргана гэж амлаж байна.
Нэмж хэлэхэд дараагийн оролцогчдын зургууд тун удахгүй тавигдах тул та бүхэн тэдэнд итгэл өгч саналаа өгөөрэй.

Холбоотой байя! 24tsag.mn