Гуравдугаар сарын 25-30-нд ОХУ-ын Алтайн хязгаарт Монголын соёлын өдрүүд болно.

Гуравдугаар сарын 25-30-нд ОХУ-ын Алтайн хязгаарт Монголын соёлын өдрүүд болно. Энэ арга хэмжээнд оролцохоор Монголоос урлагийнхан, музейн ажилтнууд, сэхээтний төлөөлөгчид ирнэ гэж Алтайн хязгаарын хэвлэл мэдээллүүд бичжээ.
2010 онд Алтайн хязгаарын Алейск болон Монголын Өвөрхангай аймгийн Арвайхээр хотууд нийгэм, эдийн засгийн хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулагдсаны дагуу энэхүү соёлын өдрүүд болох юм. Уран бүтээлийн үдэшлэг, концертод Өвөрхангайн одод очихоор болсон байна.