
Харин дэд сайд өнгөрсөн долоо хоногт эмнэлэгүүдээр ажилласан бол өнөөдөр зарим эмийн сангийн үйл ажиллагаатай танилцжээ. Тухайлбал, Баянгол дүүргийн гурав, дөрөвдүгээр хорооллын эмийн сангаар оржээ. Өмнө нь эмнэлгээр ажиллахад нөхөн үржихүйн кабинетээр жилд 4000 хүн үйлчлүүлдэг тухай захирал С.Хишигээ танилцуулжээ. Харин үр хөндөлтийн тасгаар жилд 2000 орчим эмэгтэй үйлчлүүлдэг, тэдний нэлээд хувийг хүсээгүй жирэмслэлттэй оюутан эзэлдэг гэнэ. Энэ мэтчилэн Ж.Цолмон сайд Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв зэрэг томоохон газруудаар орж ажиллажээ.