Өчигдөр Египетийн хойд хэсэгт орших Порт Сайд хотод болсон хөл бөмбөгийн
тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчид нь хоорондоо мөргөлдөж 74 хүн амиа
алдаж, 100 гаруй хүн бэртжээ.

Өчигдөр Египетийн хойд хэсэгт орших Порт Сайд хотод болсон хөл бөмбөгийн тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчид нь хоорондоо мөргөлдөж 74 хүн амиа алдаж, 100 гаруй хүн бэртжээ. Порт Сайд хотын баг болох “Al-Masry” нь Кайро хотын “Аl-Ahly” багийг 3-1-ээр хожсон. Харин тоглолтын дараа ялсан багийн фанатууд “Аl-Ahly” багийн тоглогчид руу чулуу болон лааз шидэж талбайгаас хөөж байжээ. Тэдний мөргөлдөөнийг зогсоохоор очсон хэд хэдэн цагдаа ч амиа алдсан байна. Улсдаа дээгүүрт бичигддэг “Аl-Ahly” багийн тоглогч Або Трейка “Энэ хөл бөмбөг биш дайн байсан. Хүмүүс бидний нүдэн дээр амиа алдсан. Тэнд ямар ч хамгаалалт, ямар ч түргэн тусламж байгаагүй” гэж орон нутгийн телевизэд ярьжээ. Өнөө өглөө Кайр хотын төвд байдаг Дотоод хэргийн яамны өмнө иргэдээ хамгаалж, цус урсгасан мөргөлдөөнийг зогсоохыг шаардсан хүмүүс цугларсан байна. Египетийн Засгийн газар онц байдал зарлах эсэх асуудлаар хуралдаж байгаа гэж “Ал-Жазеера” сайт мэдээллээ.