МАН-ын Засгийн газрын бүрэлдэхүүнд Нийгмийн хамгааллын дэд сайдаар
Н.Номтойбаяр томилогдсон билээ. Түүнийг дэд сайд болсон тухай иргэдийн
байр суурийг тодорхойлохоор бид уншигчдынхаа дунд санал асуулга явуулсан
юм. “МАК компаний захирал Н.Номтойбаяр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн
дэд сайдаар томилогдсоныг та хэрхэн дүгнэж байна вэ?” гэсэн асуултад
иргэдийн 523 хүн буюу 56 хувь нь

МАН-ын Засгийн газрын бүрэлдэхүүнд Нийгмийн хамгааллын дэд сайдаар Н.Номтойбаяр томилогдсон билээ. Түүнийг дэд сайд болсон тухай иргэдийн байр суурийг тодорхойлохоор бид уншигчдынхаа дунд санал асуулга явуулсан юм. “МАК компаний захирал Н.Номтойбаяр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар томилогдсоныг та хэрхэн дүгнэж байна вэ?” гэсэн асуултад иргэдийн 523 хүн буюу 56 хувь нь эсэргүүцэж байгаа гэнэ. Тэд “Төрд бизнесийн салбарын төлөөлөл орж ирж байгааг эсэргүүцэж байна” гэсэн байна. Харин 172 хүн/16 хувь/ нь “Зөв, өөрийн гэсэн юмтай хүн төрийн мөнгөнд гар хүрэхгүй гэсэн байгаа бол, үлдсэн 16 хувь нь “Нэгэнт төрд орж байгаа учир туршлагажиж байсан нь дээр” гэлээ. Нийт оролцсон 1009 хүний 142 нь “Мэдэхгүй” эсвэл “Надад хамаагүй” гэж үзжээ.