Эко аялал жуулчлалын сургалт маргааш болно
Төрийн байгууллагад байгаль орчин,
аялал жуулчлал хариуцан ажиллаж буй мэргэжилтнүүдэд зориулсан, эко аялал
жуулчлалын тухай ойлголт, олон улсын чиг хандлага, Монголд хэрэгжүүлж буй
туршлагын талаар мэдлэг олгох сургалтыг маргааш “Дисковер Монголиа”
цогцолборт явуулах гэж байна. Аялал жуулчлалын үндэсний төвөөс санаачлан Япон улсын Хамтын ажиллагааны
нийгэмлэг болох ЖАЙКА-гийн дэмжлэгтэйгээр явуулах тус сургалтад 62
хүн оролцох аж. Үүнд 18 аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн, тусгай хамгаалалттай
газрын ажилтнууд, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын үндэсний
төвийн мэргэжилтнүүд, нийслэл, дүүргийн аялал жуулчлалын улсын байцаагчид, их
дээд сургуулийн багш нар, судлаачид, жуулчны баазын төлөөлөл багтжээ. Мөн Япон улсад эко аялал жуулчлалын чиглэлээр мэргэшсэн аялал жуулчлалын
мэргэжилтнүүд, багш судлаачид болон тухайн бүс нутагтаа байгальд ээлтэй аялал
жуулчлалыг үлгэр жишээ явуулж буй аялал жуулчны баазын төлөөлөл хүрэлцэн
ирж, орон нутгийн иргэдийг дэмжин эко аялал жуулчлалыг хэрхэн байгальд
ээлтэйгээр хөгжүүлж буй туршлага, аяллын төлөвлөлт зэргийн талаар сургалт,
хэлэлцүүлэг явуулах юм.