УИХ-ын гишүүн, МУ-ын баатар, ардчилалын алтан хараацайнууднын нэг гэгддэг
Э.Бат-Үүл ирэх сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Энэ талаарх яриа төрийн
ордонд өнгөрсөн намраас эхлэн дуулдсан. Харин энэхүү таамаглалыг эрхэм гишүүн
өөрөө баталлаа. Тэрбээр ирэх сонгуульд нэр дэвшихгүй бөгөөд нийгмийн сайн
сайхны төлөө зүтгэсэн хэвээр байх гэнэ. Нэг ёсондоо иргэний нийгмийн асуудалд
анхаарлаа түлхүү хандуулахаар шийдсэн аж. Түүнчлэн Э.Бат-Үүл гишүүний талаар “Сэлэнгийн газар тариаланчидтай ойр хамтарч, тухайн салбарт хүч үзэхээр шийдсэн”
гэсэн мэдээлэл байна.