ОХУ хууль бусаар
оршин сууж буй гадаадын иргэдэд тавих хяналтаа чангатгасан байна. Оршин суух
зөвшөөрөлгүйгээр тус улсын нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдийг илрүүлэх
шалгалтыг он гарсаар үе шаттайгаар ойр ойрхон хийж байгаа бөгөөд үүний үр дүнд
55 гадаадын иргэнийг саатуулсан байна. Тэдний дунд 15 монгол хүн байсны дотор
хоёрыг нь уржигдар Оросын хилээр албадан гаргажээ. Оросоос албадан гаргах арга
хэмжээ авахуулсан гадаадын иргэн нь дор хаяж гурваас таван жилийн хугацаанд
буцаж орох эрхгүй байдаг аж.