Орхон аймгийн
засаг дарга Д.Оюунбатыг өнгөрсөн оны сүүлчээр нэлээдгүй шуугиж байж ажлаас нь огцруулсан.
Түүнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн ч тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид шинэ
засаг даргаа томилоогүй байна. Ардын намын удирдах зөвлөлөөс боловсрол, соёл,
шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярын ах, УИХ-ын гишүүн асан Ё.Баярсайханы нэрийг
тус аймгийн засаг даргад нэр дэвшүүлсэн билээ. Энэ албан тушаалд Ё.Баярсайхнаас
гадна “Эрдэнэт” үйлдвэрийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч З.Ганбаатар,
Ц.Бат-Энх, аймгийн Гаалийн газрын дарга Винтов нарын нэр дэвшиж байсан. Ё.Баярсайхан өмнө нь “Эрдэнэт” үйлдвэрийн
нийгмийн асуудал эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан юм. Орхон аймгийн
ИТХ-ын тэргүүлэгчид түүнийг томилох эсэхийг ирэх долоо хоногт
хэлэлцэхээр шийджээ. Тодруулбал, энэ сарын 9-нд томилгооны талаар хэлэлцэж түүнийг
албанд нь томилохоор болсон байна.
Т.Хулан