Өчигдөр болсон МАН-ын бага хурлаар шинэ томилогдсон сайд нарыг Бага хурлын гишүүнээр баталжээ.

Өчигдөр болсон МАН-ын бага хурлаар шинэ томилогдсон сайд нарыг Бага хурлын гишүүнээр баталжээ. Үдээс хойш хаалттай хуралдахдаа Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд П.Баянмөнх, Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд Б.Цэнгэл нарыг бага хурлын бүрэн эрхт гишүүд болгосон байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар хурлын үеэр байгаль орчинд тулгарч буй тулгамдсан асуудлаар илтгэл тавьсан билээ.