Монголын
урлагийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг ХБК-ийг консерватори буюу үндэсний хөгжмийн
дээд сургууль болгохоор хэдэн жилийн өмнөөс ярьж эхэлсэн билээ. Монголын
мэргэжлийн урлагийн байгууллагуудын боловсон хүчнийг бэлтгэхэд голлох үүрэг
гүйцэтгэдэг уг сургуулийг олон улсын стандартад нийцсэн хөгжмийн дээд сургууль
болгоход хичээлийн тохитой байрны асуудал хамгийн түрүүнд хөндөгдсөн. Тэгвэл
ХБК-ийн хичээлийн шинэ байрны барилгын ажил дуусаж, улсын комисст хүлээлгэж
өгчээ. Ирэх долоо хоногт шинэ байрныхаа нээлтийг хийж, нүүж орохоор болсон
байна. 1937 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 45-р тогтоолоор “Уран сайхны
сургууль” нэртэйгээр байгуулагдсан хөгжим бүжгийн коллежийн 75 жилийн ой энэ
онд тохиож буй. Хөгжим бүжгийн коллеж дээд сургууль болох бэлтгэлээ бүрэн
хангасан хэмээн удирдлагууд нь ярьж байна.
Т.Хулан