УИХ-ын ээлжит нэгдсэн чуулган эхэлж байна. Өнөөдөр МАН-аас томилогдсон
шинэ сайд нар анхны хуулийн төслөө хэлэлцүүлэхээр бэлдээд байгаа юм.

УИХ-ын ээлжит нэгдсэн чуулган эхэлж байна. Өнөөдөр МАН-аас томилогдсон шинэ сайд нар анхны хуулийн төслөө хэлэлцүүлэхээр бэлдээд байгаа юм. Хадгаламжийн даатгалын тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкны хуульд нэмэлт оруулах тухай зэрэг багц хуулиудыг Сангийн сайд Д.Хаянхярваа танилцуулна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар "Байгаль орчны бодлогын шинэчлэлийн стратеги батлах тухай", Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг оруулж байгаа юм. Бор-Өндөр сум байгуулах тухай тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо санал нэгтэй дэмжсэн. Энэ асуудлыг яг одооо чуулганаар хэлэлцэж байна.
Харин хэлэлцэх ёстой байсан Инновацийн тухай хуулийг хойшлуулж, байнгын хороонд буцаалаа.