Улсын дээд шүүхийн Ханалтын шатны шүүхэд эрх зүйч, хуульч мэргэжилтэй Д.Эрдэнэбалсүрэн нэр дэвшиж байна.

Улсын дээд шүүхийн Ханалтын шатны шүүхэд эрх зүйч, хуульч мэргэжилтэй Д.Эрдэнэбалсүрэн нэр дэвшиж байна. Тэрбээр Эрхүү хотын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, хууль зүйн магистр зэрэгтэй. 1991 оноос 2004 оны хооронд Ховд аймагт прокуророор ажиллаж байсан. Д.Эрдэнэбалсүрэн нь 2009 оноос Монголын мянганы сорилтын санд ажиллаж байгаа гэв. Түүнийг дээд шүүхийн шүүгчээр томилох эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн дэмжиж энэ саналаа ерөнхийлөгчид бичгээр хүргүүлэхээр боллоо. Харин УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Ерөнхийлөгч Ховд аймгийнх. Та насаар дүү ч гэсэн Ховд аймгийнх юм байна. Ажилдаа нутаг ус, хамаатан садан, найз нөхөд гэсэн байдлаар битгий хандаарай. Шүүхийн шийвэр гаргахдаа улс төр, элдэв хүний нөлөөнд битгий автаарай” гэж захив.