“Хүрээ Ротари
клуб” нь “Амьдралын төлөө” сайн үйлсийн аяныг 8 дахь жилдээ зохион байгуулж
байна. Тус клуб нь эмэгтэйчүүдээ хавдараас хамгаалахын тулд Монгол орны 21
аймгаар явж эмнэлэгийн нарийн мэргэжлийн тусламжийг хөдөө орон нутагт хүргэдэг юм. Одоогоор 20027 эмэгтэйчүүдийн хавдрыг эрт илрүүлж, эсийн шинжилгээнд хамруулан,
эрүүл мэндийн дүгнэлт зөвөлгөө өгч, олон зун хавдрын тохиолдыг эрт үед нь
илрүүлэн эмчилсэн байна. Энэ жилийн сайн үйлсийн аян энэ сарын 6-7-нд Сэлэнгэ
аймгаас эхлэх бөгөөд цаашлаад төвийн бүс, говийн бүх аймгуудаар явж үзлэг
оношлогоо хийх юм байна. Хүрээ Ротари клубийнхэн аймгуудын нэгдсэн эмнэлэг дээр
умайн хүзүүний хавдараас сэргийлэх, эрт үед нь илрүүлэх эсийн шинжилгээ, үзлэг
зөвөлгөөг үнэ төлбөргүй өгөх юм байна.
Т.Хулан