Говьсүмбэрийн засаг даргад МАН-ын НАМЗХ-ын залуучууд аль хэдийн зүтгэж
эхэлсэн тухай манай эх сурвалж мэдээллээ. Тодруулбал НАМЗХ-ын ерөнхий
нарийн бичгийн дарга О.Алтансүхийн нэр яригдаж байгаа юм.

Албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэргээр АТГ-т шалгагдаж, ШШГЕГ-ын цагдан хорих газарт хоригдож байгаа Говьсүмбэр аймгийн засаг дарга Ж.Баянмөнх ажлаа өгөхөөр болжээ. Тэрбээр энэ аймгийн засаг даргаар гурван удаа улиран сонгогдсон тул ажлаа өгөх цаг болсон хэмээн өөрөө хүсэлт гаргасан аж. Энэ хүсэлтийг нь тус аймгийн МАН-ын хороо, Засаг даргын тамгын газар нь хэлэлцээд зөвшөөрчээ. Тиймээс Ж.Баянмөнхийн оронд засаг дарга болох хүсэлтэй хүмүүс нэрээ дэвшүүлэхээр өрсөлдөж эхлээд байна. Дотроо гуравхан сумтай Говьсүмбэрийн засаг даргад МАН-ын НАМЗХ-ын залуучууд аль хэдийн зүтгэж эхэлсэн тухай манай эх сурвалж мэдээллээ. Тодруулбал НАМЗХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга О.Алтансүхийн нэр яригдаж байгаа юм. Тэрбээр Говьсүмбэр аймгаас гаралтай бөгөөд МАН-ын бага хурлын гишүүн юм. О.Алтансүхийн нэрийг тун удахгүй ерөнхий сайд С.Батболдод танилцуулах юм байна. Ж.Баянмөнхийн авилга авсан, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан эсэх нь батлагдахаас өмнө Говьсүмбэр аймаг шинэ засаг даргатай болох бололтой.
Б.Баяр