Парисийн “Их дуулга”-ийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилдсан ОУХМ С.Ням-Очир өнгөрсөн шөнө 1 цагийн орчимд Германы бөхийг цэвэр ялж аваргын алтан медалийн эзэн боллоо.

Парисийн “Их дуулга”-ийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилдсан ОУХМ С.Ням-Очир өнгөрсөн шөнө 1 цагийн орчимд Германы бөхийг цэвэр ялж аваргын алтан медалийн эзэн боллоо. Тэрээр барилдсан өрсөлдөгчдөө бүгдийг нь цэвэр ялсан юм. Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд гавъяат тамирчин М.Бундмаа мөнгөн медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд гавъяат тамирчин Х.Цагаанбаатар, “Женко” группын тамирчин М.Уранчимэг нар хүрэл медаль хүртсэн юм. Хөнгөн жингийн барилдаанаас амжилт дүүрэн байсан бол өнөөдөр хүнд жингийн барилдаан үргэлжилнэ.
Б.Ням