Нөөцийн мах олдоц муутай байна
Монголын уламжлалт цагаан сарын баяр ойртож байна. Баяр
дөхөж буй учир “Хүчит шонхор” “Нарантуул 2” зах дээр махны эрэлт өсч, үнэ ханш
нь хүртэл эрс нэмэгдээд байгаа. Эд байна.
Монголын уламжлалт цагаан сарын баяр ойртож байна. Баяр
дөхөж буй учир “Хүчит шонхор” “Нарантуул 2” зах дээр махны эрэлт өсч, үнэ ханш
нь хүртэл эрс нэмэгдээд байгаа. Эдгээр захуудад
нэг өдөрт гэхэд 120 гаруй тонн мах орж ирж байдаг. Гэсэн ч энэ мах нь иргэдэд
тэр бүр хүрэлцээтэй биш байна. Захаас мах авахаар үйлчлүүлж буй иргэдийн тухайд
бөөний гэхээсээ илүү жижиглэнгийн мах авцгаадаг. Харин захын махнаас хамаагүй
хямд зарагдаж буй нөөцийн мах гадуур олдоц багатай байгаа гэнэ. Иргэд нөөцийн
махыг ойр хавийн дэлгүүрүүдээр хайгаад ч олохгүй байгаа гэж ярьж байна. Уг нь
долдугаар сар хүртэл нөөцийн махыг гаргана гэж байсан ч тэр мах нь байхгүй гэж
зарим нэг ченжүүд ч хэлж байгаа юм. Махны ченжүүд мэдэлгүй яах вэ?. Тэдний хэлж буйгаар мах нөөцөлдөг гэх зарим компаниуд “Нөөцийн мах бэлдчихлээ” гээд
албаны хүмүүст бусдын нөөцөлсөн махыг үзүүлдэг байна. Тэгээд хавар болж махаа
нийлүүлтэд гаргах болохоороо махны томоохон захууд болох “Хүчит шонхор” “Нарантуул
2”-оос худалдаж аваад өгчихдөг гэнэ. Тэд ченжүүдээс хоёр тонн мах авчихаад
гурван тонныг авсан гэсэн баримт бичүүлж авдаг. Тэгээд хуйвалдсан дэлгүүрүүддээ
махаа нийлүүлдэг гэнэ. Захаас бөөндөж авсан махаа нөөцийн маханд хямдруулж
өгдөг боловч улсаас авч буй нөхөн олговороор тэрхүү алдагдлаа ашигтайгаар
гаргаж авдаг байна. Нэг тонн махны нөхөн олговор нь 600 мянган төгрөг болно
гэхээ тэд нэлээд ашигтай ажилдаг байна. Нөгөөтэйгүүр дэлгүүрт яг хэдэн тонн мах
нийлүүлээд тэндээс хэр зарагдсан тал дээр хяналт суд байдаг бололтой. Тиймээс
улсын нөөцад мах бэлдэж байгаа компаниудыг нөөцийн махаа хаана хэдэн тонн мах
бэлтгэснийг нь дахин нэг шалгах хэрэгтэй гэж иргэд ярьж байна.