Аттила хааны тухай баримтат киног бүтээж байна
Аттила хааны тухай баримтат киног
бүтээж байна
Өнгөрсөн жил тохиосон Хүннү гүрэн
байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан “Сэмүүн” студийн найруулагч Б.Баяр
Атилла хааны тухай баримтат кино бүтээж байгаа аж. Тус киноны эхний зурагт
авалт Италид болсон байна. Кино групп удахгүй Унгарт очиж зураг авалтаа үргэлжлүүлэхээр
болжээ. Кино бүтээх гол зорилго нь Аттилаг Хүн гүрэн болон Ромын эзэнт гүрнийг
хамтатган захирч байсныг бататган харуулах бөгөөд бидний өвөг дээдэс гэдгийг
үзүүлэхийг зорьжээ. Энэхүү кинонд монгол жүжигчид тоглосон бөгөөд тэдний
хувцсыг “Монгол костюмс” компани эртний олдвороос сэдэвлэн урлажээ.
Т.Хулан