Төрийн албаны зөвлөл АТГ-аас халагдсан хүмүүсийн гомдлыг авч хэлэлцжээ
Төрийн албаны зөвлөл АТГ-аас халагдсан
хүмүүсийн гомдлыг авч хэлэлцжээ
Төрийн албаны зөвлөлийн хурлаар
Авлигатай тэмцэх газраас халагдсан найман ажилтны гомдлыг хэлэлцжээ. АТГ-ын
дарга нар ажлаа авсан даруйдаа гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас, Тамгын
газрын дарга Г.Бадарч, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Н.Эрдэнэбат нарыг өөрчилсөн.
Улмаар хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах тасгийн болон бичиг хэрэг, гомдол
мэдээлэл хүлээн авах хэлтсийн мэргэжилтнүүдийг ажлаас нь чөлөөлжээ. Хамгийн сүүлд
мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч Н.Батзогсох, П.Шижир, Ч.Жаргалбаатар
нарыг ч ажилгүй болгосон. Ийнхүү өөрчилсөн нь хууль бус хэмээн албаа өгсөн
ажилтнууд гомдол гаргаад байсан юм. Төрийн албаны зөвлөлийн тухай хуульд
зааснаар гомдлыг сарын хугацаанд хэлэлцэх ёстой. Хугацаа нь нэгэнт дууссан
учраас төрийн албаны зөвлөл хоёр талын тайлбарыг хүлээн авч хуралдсан юм. Төрийн
албаны хурлын тогтоол албажаагүй учир тус байгууллагынхан мэдээлэл өгөхөөс
татгалзсан юм. Тиймээс уг тогтоолыг ирэх даваа гаригт хянасны дараа нийтэд
мэдээлэх юм.
Т.Хулан