Б.Сэр-Од олон улсын тэмцээнээс
мөнгөн медаль хүртлээ
Японы Оита хотод өнөөдөр болж өнгөрсөн “Беппу-Оита
майничи-61” марафон гүйлтийн тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од
оролцож мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр 35 км зайг 02.11.55 секундэд туулсан байна. Харин тэмцээний нэгдүгээр
байрт Танзани улсын тамирчин Самсон Рамадхани 02.08.01 секундын амжилт
үзүүлжээ.