Ерөнхий сайд С.Батболдыг шүүхэд өгчээ
Ерөнхий сайд
С.Батболдыг шүүхэд өгчээ
Цөмийн энергийн газрын даргаар ажиллаж
байсан, шинжлэх ухааны доктор, профессор С.Энхбат ерөнхий сайд С.Батболдыг шүүхэд
өгчээ. Тэрээр өөрийг нь хууль бусаар ажлаас халсан хэмээн гомдол гаргасан
байна. Энэ талаар С.Энхбат “Төрийн албаны зөвлөлд гомдол гаргажээ. Засгийн
газраас С.Энхбатыг удаан хугацаагаар ажил цалгардуулсан хэмээн үзэж, өнгөрсөн
сарын 18-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Өмнө нь түүнийг ажлаас халж, оронд
нь цөмийн эрчим хүчний асуудал эрхэлсэн тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд асан
А.Ундрааг томилохоор яригдаж байна хэмээн хэвлэлээр бичигдэж байсан удаатай. Гэсэн
ч өнөөг хүртэл энэ албанд шинээр хэнийг томилох нь одоог хүртэл тодорхойгүй
байгааг цөмийн энергийн газрынхан хэлж байна.