“Архи тамхигүй цэвэр агаар өдөрлөг”-ийн арга хэмжээг өнгөрсөн Баасан
гаригт Яармагийн “Дарга толгой” гэдэг газар зохион явууллаа. Цагдаагийн
ерөнхий газрын нийгмийн хэв журам хамгаалах газраас эхлүүлээд буй “Архи
тамхигүй хамт олон” нэг сарын аяны хүрээнд уг өдөрлөгийг зохион
байгуулжээ.

“Архи тамхигүй цэвэр агаар өдөрлөг”-ийн арга хэмжээг өнгөрсөн Баасан гаригт Яармагийн “Дарга толгой” гэдэг газар зохион явууллаа. Цагдаагийн ерөнхий газрын нийгмийн хэв журам хамгаалах газраас эхлүүлээд буй “Архи тамхигүй хамт олон” нэг сарын аяны хүрээнд уг өдөрлөгийг зохион байгуулжээ. Арга хэмжээнд нийгмийн хэв журам хамгаалах газрын нийт алба хаагчид богино зайны гүйлтийн тэмцээн, олс таталтын тэмцээн, сумо бөхийн тэмцээн зохион явууллаа. Тэмцээний нэгдүгээр байрыг дипломат банк хамгаалах хэлтсийн цагдаагийн хурандаа Р.Санж даргатай хамт олон, дэд байрыг төрийн тусгай хамгаалалтын хэлтсийн цагдаагийн хошууч П.Энхтогтох даргатай хамт олон тус тус эзэлжээ. Шагналыг нийгмийн хэв журам хамгаалах газрын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж гардуулсан байна.
“Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийн хүрээнд дээрх сарын аяныг зохион байгуулж байгаа аж. Өдөрлөг арга хэмжээг нээж нийгмийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Ганзориг үг хэлжээ.