Өнөөдөр
байнгын хороодын ажлын хэсгийн хуралдаан үдээс хойш эхэлнэ. Эдийн
засгийн байнгын хорооны ажлын хэсэг 14 цагт валютын ханш, бензин
шатахууны үнийн өсөлтийн шалтгааныг судалж,

Өнөөдөр байнгын хороодын ажлын хэсгийн хуралдаан үдээс хойш эхэлнэ. Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг 14 цагт валютын ханш, бензин шатахууны үнийн өсөлтийн шалтгааныг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулахаар төлөвлөсөн байна. Мөн Газрын кадастрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсэг өнөөдөр хуралдана. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд хийхээр төлөвлөөд байна.
Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд болно. Мөн цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсэг Хүнсний тухай болон Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийн тухай хэлэлцэуж, санал, дүгнэлт гаргах юм байна.