Цагдаагийн хурандаа нар АТГ-т дуудагджээ
Цагдаагийн
хурандаа нар АТГ-т дуудагджээ
Цагдаагийн бие
бүрэлдэхүүнд эд хөрөнгөөрөө дээгүүрт ордог хурандаа нар цөөнгүй. “Тэдний
хөрөнгийн эх үүсвэрийг тогтоох шаардлагатай гэж” ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын
чуулганд хэлсэн үгэндээ онцолсон. Хурандаа нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг Цагдаагийн
ерөнхий газрын тамгын газарт хадгалж байдаг. Өнгөрсөн долоо хоногоос АТГ-ынхан
уг баримтыг татан авч, шалгаж эхэлжээ. Хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг болсноос
хойш цагдаагийн хэд хэдэн хурандаагийн хөрөнгө, орлогын эх үүсвэр тодорхой бус
байсныг тухай бүрт нь шалгаж байгаа юм байна.
Сэтгэгдэл (1)