Дөрвөн хүний амь насанд хүрсэн хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Эрдэнэбилэг, хэргийг хамт үйлдсэн гэх Ш.Гантулгад нарт оноосон ялыг Нийслэлийн шүүхээс хэвээр үлдээжээ. Хуралд илтгэгч шүүгчээр Л.Даваасүрэн, улсын яллагчаар О.Мөнхбаатар, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр Б.Оюунбилэг, М.Намжилжав, П.Одонтунгалаг, Б.Ганбаатар, хохирогчийн өмгөөлөгчөөр Ц.Энхбаатар нар оролцсон байна.

Дөрвөн хүний амь насанд хүрсэн хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Эрдэнэбилэг, хэргийг хамт үйлдсэн гэх Ш.Гантулгад нарт оноосон ялыг Нийслэлийн шүүхээс хэвээр үлдээжээ. Хуралд илтгэгч шүүгчээр Л.Даваасүрэн, улсын яллагчаар О.Мөнхбаатар, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр Б.Оюунбилэг, М.Намжилжав, П.Одонтунгалаг, Б.Ганбаатар, хохирогчийн өмгөөлөгчөөр Ц.Энхбаатар нар оролцсон байна. Тэднийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16, 126.2.1, 147.2, 181.2.1, 181.2.5, 216.1 гэсэн 12 зүйл ангиар буруутгаж, ялласан юм.
Хэргийг эргэн сөхвөл, Б.Эрдэнэбилэг нь 2009 онд гурван найзын хамт архи уусан байна. Улмаар хоорондоо маргалдаж, зодолдсон учир Б.Эрдэнэбилэг найз залуусаа хүлж орхижээ. Гэтэл тэдний нэг нь болох М боомилогдож нас барсан аж. Тэрбээр найз нараа хүлж орхиод гэрт нь очиж, дүүг нь зодон танхайрч, ээжийг нь хүчирхийлсэн байна. Уг хэрэгт нь Баянгол дүүргийн шүүхээс түүнд 23 жилийн ял оноосон ч тэрбээр давж заалджээ. Түүнийг хүний амь насыг санаатайгаар, эсвэл санамсаргүйгээр хүний амь хөнөөсөн үү гэдгийг шат, шатны шүүхээр шийдэгдэлгүй явсаар дахин гурван хүний аминд хүрэх нөхцөл бүрдсэн аж. Учир нь уг хэргийн шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар сарын 26-нд болох байсан ч өмгөөлөгч ирээгүй шалтгаанаар хойшилсон юм. Харин тус өдөр Б.Эрдэнэбилэг нь Баянзүрх дүүрэгт оршин суух өөрийн найз охин Д-г аав ээжийнх нь хамт хөнөөсөн билээ.
Б.Чимэг