Өнгөрсөн амралтын өдрөөр Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах арьс ширний үйлдвэрийн хашаанд “Харгиа” ХХК-ийн ус цэвэршүүлэх байгууламжийн устай нүхэнд хүн унаж нас баржээ.

Өнгөрсөн амралтын өдрөөр Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах арьс ширний үйлдвэрийн хашаанд “Харгиа” ХХК-ийн ус цэвэршүүлэх байгууламжийн устай нүхэнд хүн унаж нас баржээ. Төв аймгийн Зуунмод сумын харьяат “Сор” ХХК-ийн манаач 58 настай эрэгтэй П “Харгиа” ХХК-ийн наймдугаар насосны зүүн талын хог хамах механик төхөөрөмжийг байрлуулж буй ухсан нүхний газрын хөрсний унаж нас барсаныг тогтоосон байна. “Сор” ХХК, “Харгиа” ХХК хоёр нь нэг хашаанд байрладаг аж. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Б.Чимэг