Монгол улсад ирж, хөгжөөн дэмжигчидтэйгээ уулзаж байсан сагсан
бөмбөгч, NBA-ын од Двайт Ховард монголчуудад талархал илэрхийлжээ.
Тэрбээр NBA-ын санал асуулгад тэргүүн байрыг эзэлсэн бөгөөд дэмжсэн
хүмүүст Твиттер хуудсаар дамжуулан талархсан байна.

Монгол улсад ирж, хөгжөөн дэмжигчидтэйгээ уулзаж байсан сагсан бөмбөгч, NBA-ын од Двайт Ховард монголчуудад талархал илэрхийлжээ. Тэрбээр NBA-ын санал асуулгад тэргүүн байрыг эзэлсэн бөгөөд дэмжсэн хүмүүст Твиттер хуудсаар дамжуулан талархсан байна. Тэрбээр Монголд эргэн очихыг тэсэн ядан хүлээж байгаа гээд монгол гэр бүлээ бас санаж байна гэж бичжээ.
Двайт Ховард өнгөрсөн оны есдүгээр сард Монгол улсад ирээд таван хоног саатсан билээ. Түүнийг том хүүгийнхээ хамт хүмүүнлэгийн үйлсэд хамтран ажиллая хэмээн урьсан АН-ын ҮЗХ-ын гишүүн, "Иргэн та баялаг" сангийн тэргүүн С.Одонтуяад тусгайлан талархал илэрхийлжээ. С.Одонтуяа ноён Двайт Ховардыг Монголд зочилох үед нь хоолонд урьж, айлчлалыг нь зохион байгуулж их л элгэмсүү хандсан юм.