Өнгөрсөн амралтын өдрөөр бид ууцгүй цагаан сар тэмдэглэх уриалгыг
дэмжиж байгаа эсэхийг уншигчдаасаа асуусан юм. Уг санал асуулгад нийт
358 хүн оролцсон байна. Тэднээс 47.1 хувь буюу 169 хүн “Ёс алдсан хэрэг
болно. Буурлууд маань ууц биш дал тавих хэрэг үү, утгагүй юм” хэмээн
хариулжээ.

Өнгөрсөн амралтын өдрөөр бид ууцгүй цагаан сар тэмдэглэх уриалгыг дэмжиж байгаа эсэхийг уншигчдаасаа асуусан юм. Уг санал асуулгад нийт 358 хүн оролцсон байна. Тэднээс 47.1 хувь буюу 169 хүн “Ёс алдсан хэрэг болно. Буурлууд маань ууц биш дал тавих хэрэг үү, утгагүй юм” хэмээн хариулжээ. Харин тэдэнтэй бараг л тэнцүү буюу 41.2 хувийг эзэлж буй 148 хүн “Дэмжиж байна, Махны үнэ өндөр байна. Эдийн засагт хэмнэлттэй” гэж үзсэн байна. Харин үлдсэн 11.7 хувь буюу 41 хүн “Одоохондоо мэдэхгүй, олонхоо дагах болно” гэж хариулсан байна. Та манай дараа дараагийн санал асуулгад идэвхтэй оролцож, өөрийн байр суурийг олон нийтэд хүргэх боломжтой.