Нийслэлийн цагдаагийн газраас иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжид хандаж, хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Өнгөрсөн амралтын өдрөөр “Тэнгис байгаль” дэлгүүрийг түрээслэгч Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хорооны иргэн 20 настай эрэгтэй Д-г мөн дүүргийн есдүгээр хорооны иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй 35 настай Н гэгч бусадтай бүлэглэн орлогын 80,000 төгрөгийг хулгайлан зугтаасан байна. Мөн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутагт байрлах ”Баянгол” зочид буудлын ресторанд эд зүйлсээ алдлаа” хэмээх мэдээллийг шалгахад, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн 27 настай эрэгтэй Б-ийн хар өнгийн савхин хүрмийг Сэлэнгэ аймгийн харьяат эрхэлсэн тодорхой ажилгүй 22 настай эрэгтэй М бусадтай бүлэглэн хулгайлсан байжээ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Чимэг