Сүүлийн үед цахилгаан утасны холболт буруу хийгдсэн, үнс нурам ил задгай асгасан, яндан зуухны төөнөлтөөс үүссэн гал түймрийн дуудлага ихэсч байгаа учир яндан зуухны аюулгүй байдлыг хангахыг НОБГ-аас анхааруулж байна.

Сүүлийн үед цахилгаан утасны холболт буруу хийгдсэн, үнс нурам ил задгай асгасан, яндан зуухны төөнөлтөөс үүссэн гал түймрийн дуудлага ихэсч байгаа учир яндан зуухны аюулгүй байдлыг хангахыг НОБГ-аас анхааруулж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн нарангийн долдугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах аравдугаар ангийн нэгдүгээр тасгийг гаргахад 8х12 метрийн хэмжээтэй хоёр давхар байшингийн дээврийн хэсэг яндангийн цонолтоос шатаж байсан аж. Мөн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд 10х8 метрийн хэмжээтэй мансардтай дүнзэн байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг Аврах гал унтраах арав, 34, 63 дугаар ангиуд ажиллаж унтраасан байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо, Толгойтын 93 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 7х20 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ.
Б.Чимэг