Орхон аймгийн Засаг дарга асан Б.Оюунбатад холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Түүнд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж, өнгөрсөн арванхоёрдугаар сард Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байсан юм.

Орхон аймгийн Засаг дарга асан Б.Оюунбатад холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Түүнд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж, өнгөрсөн арванхоёрдугаар сард Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байсан юм. Харин прокурорын газраас Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангиар яллах саналтайгаар шүүхэд шилжүүлсэн байна. Түүнийг Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаад буй. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх аж.
Б.Чимэг