Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 153 дугаар тогтоолоор нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашиныг зохицуулалттайгаар оролцуулах түр зөвшөөрөл олгох журам батлагдсан.
Журмын дагуу хагас жил тутам ачааны автомашины жингээс нь хамаарч “B”, “C” ангиллаар зөвшөөрөл олгодог аж. Энэ оны эхний хагас жилийн зөвшөөрлийг дүүргүүдийн Замын цагдаагийн тасаг дээр тарааж эхэлжээ. Төв замын зөвшөөрөл авах жолооч нар оношлогоонд хамрагдаж, техник бүрэн бүтэн ачааны автомашин төв замын зөвшөөрөл авах ёстой аж. Мөн журамд “В” ангиллын ачааны автомашины түр зөвшөөрлийн хураамжийг хагас жилд 10000 төгрөг, С ангилалыг 15000 төгрөг байхаар заажээ. Түүнчлэн аймаг, сумдаас жилдээ /улиралд/ нэг удаа нийслэлд орж ирдэг тээврийн хэсэгсэлд түр зөвшөөрөл олгодог. Тодруулбал, Онцгой нөхцөлд нийслэлд нэвтрэх В ангиллын ачааны автомашины түр зөвшөөрлийн хураамжийг 1000 төгрөг, С ангилалд 1500 төгрөг байхаар тогтоосон байна.
Б.Чимэг