Алдарт “Спартак” балетын тасалбар 40.000 төгрөгөөр
худалдаалагдана
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын
уран бүтээлчид энэ сарын 18, 19-нд А.И.Хачатуряны “Спартак” балетыг сэргээн тоглох гэж
байна. Уг балетын цомнолыг Р.Жовавелийн “Спартак” зохиолоос сэдэвлэн Н.Волков,
А.И.Хачатурян нар 1954 онд хөгжмийг бичиж байжээ. Анх 1956 оны арванхоёрдугаар сарын 27-нд балетмейстер Л.Якобсон Кировийн театрт дэглэн найруулан тавьж байсан гэдэг. Хожмоо 1968 онд алдарт
балетмейстер Юрий Григорович Москвагийн Их театрын тайзнаа шинээр
дэглэн найруулж, ХХ зууны шилдэг балетуудын жагсаалтад “Спартак” балетыг оруулж
чадсан юм. Харин Монгол Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа анх 1984
оны тавдугаар сарын 5-ны өдөр тоглож байлаа. Энэ удаад урлагийг дэмжигч “Төгөлдөр” сангийн ивээн тэтгэлэгээр
“Спартак”-ыг дахин үзэгчдэд хүргэх гэж байна. Тус балетын тасалбар ирэх лхагва
гаригаас эхлэн “УДБЭТ-ын кассаар худалдаалагдана. Тасалбарын үнийн хувьд
20,000, 40,000 төгрөг аж.
"Спартак” балетыг Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг сэргээн тавьж, Урлагийн Гавьяат
зүтгэлтэн Н.Туулайхүү удирдаж байгаа бол дасгалжуулагч багшаар Ардын
жүжигчин О.Ганбаатар, СТА Ш.Оюунтуяа, Л.Баттөр нар ажиллаж байна. Балетын
гол дүрд СТА, Г.Цолмон, Б.Саруул, Ч.Ганчимэг,
Т.Батчимэг, О.Ганцоож, гоцлол бүжигчин М.Од нар тоглох юм.
Т.Хулан