Шинжаань Уйгарын нутагт Тарвагатай аймгийн авто зам 23 цаг хаагдаад
байсан ч өчигдөр оройн 17 цагт нээжээ. Хүчтэй шуурганы улмаас тус
аймгийн Майтас салхины аманд 586 зорчигчтой 96 автомашин цасанд боогдоод
байсан гэнэ. Аймгийн авто замын газрын Дөрвөлжин Сяны салбар газраас
мэдээлснээр өчигдөр өглөөний найман цагаас эхлээд цасан

Шинжаань Уйгарын нутагт Тарвагатай аймгийн авто зам 23 цаг хаагдаад байсан ч өчигдөр оройн 17 цагт нээжээ. Хүчтэй шуурганы улмаас тус аймгийн Майтас салхины аманд 586 зорчигчтой 96 автомашин цасанд боогдоод байсан гэнэ. Аймгийн авто замын газрын Дөрвөлжин Сяны салбар газраас мэдээлснээр өчигдөр өглөөний найман цагаас эхлээд цасан шуурганаас сэргийлэх бааз шуурхай арга хэмжээ авч, ажиллажээ. Одоо замын зарим хэсэг бүрэн нээгдээгүй бөгөөд салхилсаар байгаа гэдгийг Өвөрмонголын иргэн Баатар, Урьхан нар мэдээллээ.
Аврах ажиллагааг газар дээр нь удирдан ажилласан авто замын газрын Э Минь салбарын дарга Ма Жэнюань “Дөрөвний өдөр 19 цагийн үед Шинжааний өмнөд нутгаар цас лавширч, удалгүй Майтас салхины бүст найм, есдүгээр зэрэглэлийн хүчит салхи дэгдсэн” гэжээ. Үнэндээ салхины хүч 10 дугаар зэрэглэлд хүрээд байжээ.