Таван сая рубль буюу 200 гаруй сая төгрөгийн үнэ хүрэх, сайн чанарын, бараг хагас кило героиныг Буриадын тусгай албаныхан илрүүлэн хураажээ. Афганистанаас оруулж ирсэн энэ аймшигт бараа нь 10 000 мянган тун болох байсан бөгөөд хэдэн мянган хүнийг хар тамхинд дасал болгож, байнгын хэрэглээнд донтуулахад хангалттай хэмжээнийх гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. Өмнө нь яг ийм хэргээр ял шийтгүүлж байсан, ОХУ-ын иргэн хоёр этгээд Монголтой хил залгаа нутагт героин борлуулах гэж ирээд Буриадын тагнуулын байгууллагын тусгай ажиллагааны дүнд үйлдэл дээрээ баригджээ.