Өнгөрсөн шөнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Замын цагдаагийн уулзварын баруун замд “Тоёота Криста” маркийн автомашины жолооч А, “Хюьндай Верна” маркийн автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас “Тоёота Криста” маркийн машины жолооч А, автомашинд байсан гурван сартай Э нар хүнд гэмтсэн байна.

Өнгөрсөн шөнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Замын цагдаагийн уулзварын баруун замд “Тоёота Криста” маркийн автомашины жолооч А, “Хюьндай Верна” маркийн автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас “Тоёота Криста” маркийн машины жолооч А, автомашинд байсан гурван сартай Э нар хүнд гэмтсэн байна. Мөн Баянгол дүүрэг долдугаар хороо “Тод өнгө” дэлгүүрийн хойд замд зургаан настай хүүхдийг мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 17 дугаар хороонд арван настай хүүхдийг мөргөж гэмтээсэн байна. Ер нь өдөрт 2-3 бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Б.Чимэг