“Иргэний зориг-Ногоон нам” гэсэн улс төрийн бүлэглэлийн гурван дарга
С.Оюун, Д.Энхбат, С.Дэмбэрэл нар монголчуудад хандан энэ сарын 2-нд “Ил
захидал” илгээжээ. Яг үүнийг бичиж илгээхтэй зэрэгцээд Ногоон намын
гишүүн Д.Басандорж “ИЗ-НН” гэдэг нь хууль бус нэгдэл гэдгийг 2-ны өдөр
сэтгүүлчдэд мэдэгдсэн. “ИЗ-НН”-ын гурван даргын захидалд улс төрийн
намын гишүүнчлэлийн “бөөндөх” тухай асуудлыг дэвшүүлжээ.

“Иргэний зориг-Ногоон нам” гэсэн улс төрийн бүлэглэлийн гурван дарга С.Оюун, Д.Энхбат, С.Дэмбэрэл нар монголчуудад хандан энэ сарын 2-нд “Ил захидал” илгээжээ. Яг үүнийг бичиж илгээхтэй зэрэгцээд Ногоон намын гишүүн Д.Басандорж “ИЗ-НН” гэдэг нь хууль бус нэгдэл гэдгийг 2-ны өдөр сэтгүүлчдэд мэдэгдсэн. “ИЗ-НН”-ын гурван даргын захидалд улс төрийн намын гишүүнчлэлийн “бөөндөх” тухай асуудлыг дэвшүүлжээ. Тодруулбал, эрх баригч МАН, АН өөрсдийн шинэ гишүүдийг бөөнөөр элсүүлж, түүгээрээ өрсөлддөг гэв. Энэ нь сайн дураараа элсэх ёстой гишүүдийг элдэв амлалт, эд хөрөнгөөр татаж байгаа тул намын ёсонд нийцэхгүй үйлдэл гэж буруутгалаа.
Монголчууд 2.7 сая хүрснээс 70 орчим хувь нь 36 хүртэл насны залуус байгаа тул Монгол улс нь залуу орон гээд залуучуудыг намд худалдан авдаг буруу хандлага харагдаж байгааг шүүмжлэв. “Бөөндөх” гэсэн тэдний шинэ нэршил нь өөрсдийнх нь намд элсэгчид “цөөндөх” болсонтой холбоотой байж болох юм. Сонгууль дөхсөнтэй холбогдуулаад улс төрийн намууд өөр өөрсдийн далд аргаар сурталчилгаагаа хийж, олон нийтэд хандаж байгаа. Түүний нэг хэлбэр нь “ИЗ-НН”-ын хувьд энэ “захидал” байхыг ч үгүйсгэхгүй.