
Яг одоо УИХ-ын таван гишүүн намаасаа гарах эсэх талаар МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэж байгаа гэж эх сурвалж мэдээллээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга, Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ, Н.Ганбямба, Р.Раш нар намаасаа гарахаар тухайгаа намын нөхөддөө дуулгасан тул ийнхүү хуралдах болсон гэв. Гэхдээ тэд ямар шалтгаанаар намаасаа гарах хүсэлт гаргаж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Сүүлийн үед дээрх гишүүд УИХ-ын чуулганы үеэр намын гишүүдийнхээ оруулж ирсэн төсөл, санааг эсэргүүцэн үг хаяж байсан нь нам дотроо зөрчилтэй байгааг харуулж байсан юм.